Бидний тухай


Просум Интернэйшнл ХХК нь худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг үндэсний компани. Бид эрүүл, чанартай, хэрэглэгчийн сэтгэлд бүрэн нийцэх бараа бүтээгдэхүүнийг зах зээлийн нарийн судалгаа, баг хамт олны арвин туршлага, олон улсын чиг хандлага дээр үндэслэж Монгол улсынхаа хэрэглэгчдэд санал болгодог. Манай компани нь бизнесийн ёс зүйтэй, найдвартай түнш хэмээн олон улсад үнэлэгдэж, өдгөө ХБНГУ, Итали Улс, Швейцарь улс, ОХУ-ын томоохон үйлдвэрүүдтэй тууштай хамтарч ажиллаж байна.


Алсын хараа

Хэрэглэгч төвтэй, тогтвортой өсөлттэй, зах зээлийн судалгаагаар тэргүүлэгч, шинийг эрэлхийлэгч компани болох.

Эрхэм зорилго

Эрүүл мэндэд эерэг нөлөөтэй, сайн чанартай, хэрэглэгчдэд сэтгэлийн таашаал авчрах бүтээгдэхүүн, үйлчилгээг тогтмол санал болгох.

Үнэт зүйлс

Хэрэглэгч, харилцагчдаа хүндэлж, тэдэнд сэтгэлээсээ үйлчилнэ. Шударга ёсыг эрхэмлэж, ялгаварлан гадуурхлыг хална. Өөрсдийгөө ямагт хөгжүүлж, бусдыгаа дэмжиж, хамтдаа бүтээнэ.